Гадаад, дотоодод сургууль төгссөн, туршлагатай шилдэгүүдийг урьж байна.

Нийтэлсэн 21/06/2018 Мэдээ мэдээлэл

Монгол улсын үнэт эрдэнэ болсон шилдэг хүмүүн танд:

Та бүхэн сайн байцгаана уу? Танд дуулгаж, хамтран ажиллах онцгой санал байна.
БИЗКОНЧУУД БИД, Монгол болон Олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан үндэсний хэмжээнд тэргүүлэгч, манлайлагч, эрч хүчтэй бөгөөд олон улсын тавцанд гарч өрсөлдөх сонирхолтой зөвлөх багш таньтай хамтран ажиллах сонирхолоо үүгээр илэрхийлж байна.

Зөвлөх багш нарын ажлын чиг үүргээс дурьдвал:
Зөвлөх багш нь байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан доорх дурьдсан сэдвүүд болон таны зүгээс бидэнд санал болгох бусад хөтөлбөрийн дагуу Монгол болон Олон улсад онлайн болон танхимаар сургалт, семинар явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх болно. Үүнд:
• Засаглал
• Дотоод аудит
• Дотоод хяналт
• Удирдлагын бүртгэл
• Санхүүгийн менежмент
• Төслийн менежмент
• Стратеги менежмент
• Хүний нөөцийн менежмент
• Эрсдэлийн менежмент
г.м болон та өөрөө сонгож бидэнд санал болгох өөр сэдвүүд байж болно.

Тавигдах шаардлага:
• Дээрх чиглэлээр гадаад болон дотоодын мэргэшсэн эрхтэй,
• Гадаадын их, дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн,
• Дотоодын их, дээд сургуулийг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн,
• Гадаадад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
• Англи хэлний өндөр мэдлэгтэй
• Ёс зүйтэй, зөв хандлагатай, оргилд гарах чин хүсэлтэй, удирдагч зан чанартай
• Илтгэх, харилцах, заах арга зүйн өндөр чадвартай.
Бидний талаар www.wordpress-777439-2646189.cloudwaysapps.com болон www.monicia.mn сайтуудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваад хамтран ажиллах сонирхолтой бол өөрийн CV-гээ info@bizcon.mn хаягаар явуулна уу.
Бид таньтай уулзалт товлон холбогдох болно. Таныг шинэ сорил, боломж, удаан хугацааны хамтын ажиллагаа хүлээж байгаа болно.
Асуух зүйл гарвал 99109107, 91919107 дугаарт холбогдож, эхний шатны мэдээлэл авч болно.

Хүндэтгэсэн:

Бизкончууд

Сэтгэгдэл