Бизнесийнхээ санхүүг хэрхэн хяналтандаа байлгах вэ?

Нийтэлсэн 10/03/2019 Таны мэдлэгт

Бизнесээ ашигтай байлгахын тулд та хамгийн түрүүнд орлого, зарлагаа сайтар хянаж удирдах ёстой. Та санхүүгийн бичиг баримтуудыг системтэй хөтөлж, байнга хөтөлж байснаараа хэзээ ямар шийдвэр гаргах вэ гэдгээ мэдэх ба байнга санхүүгээ хяналтандаа байлгаж чадна. Ихэнх жижиг төрлийн бизнесүүд санхүүгийн хяналтгүй байснаасаа болж дампуурдаг байна.
Бизнесийн санхүүг хөтлөх нь хэдий танд хэцүү, төвөгтэй байж болох ч энэ нь таны бизнесийн аюулгүй байдлыг хангадаг гэдгийг бодолцож ,заавал хөтөлж байх ёстой.

Тэгэхээр яг санхүүгийн хяналт гэж юу вэ?

Санхүүгийн хяналтыг данс бүртгэл гэж ойлгож болохгүй. Эдгээр нь өөр зүйлүүд гэдгийг та сайн ойлгоорой. Данс бүртгэл тоог л бүртгэдэг: орлого, зарлага, авлага, өглөг, хөрөнгө, өр төлбөр гэх мэт….

Тэгвэл санхүүгийн хяналтыг хийхэд дээрхи данс бүртгэл суурь нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл таны санхүүгийн хяналтыг хийхэд ашиглагдах зүйл бол данс бүртгэл юм. Данс бүртгэл нь таны бизнест учирч болох аюулыг эртнээс танд сануулж өгдөг. Яагаад гэвэл та байнга дансаа хөтөлж байна гэдэг нь бизнесийхээ явцыг байнга ажиглаж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл та тухайн гарч буй зардал, тэр өр зэргийг дандаа толгойндоо тогтоож бодож явна гэж байхгүй.

Та санхүүдээ сайн хяналт тавьж байхын тулд дараах зүйлсийг хийж дадах ёстой юм.

1. Бизнестээ тодорхой зорилго тавь.
Та жил болгон бизнесийхээ өмнө тодорхой зорилго зорилтыг бий болгох ёстой юм. Тэгээд тухайн зорилгодоо хүрэх төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Жишээ нь: бүтээгдэхүүний сайжруулалт, бүтцийн өөрчлөлт, маркетингийн үр нөлөөг дээшлүүлэх зэрэг байж болно. Ямар ч зорилго, зорилт байсан та тухайн тавьж буй зорилгоо санхүүгийн тодорхой хугацаанд хийх ёстой юм. Хамгийн гол нь та тухайн зорилгоо ямар хугацаанд, ямар төсвийн хүрээнд хийхээ бас тодорхойлж гаргах ёстой.

2. Данс бүртгэлээ нарийн чанд бөгөөд байнга хөтөлж байх ёстой.
Компьютер таны данс хөтлөлтийг амархан болгож өгдөг. Энэ нь таныг будилхаас хамгаалах ба өдөр бүр шинэчлэлт хийж байхад тань маш амар байх ба хараад дүгнэлт гаргахад ойлгомжтой байх болно.

3. Сар бүр дүгнэлт гаргаж , үр дүнг тооцож бай.
Сар бүр орлого, шууд зардал, илүү зардал, гэнэтийн зардал зэргийг гаргаж байх хэрэгтэй. Тэгээд хэрвээ та сар бүрийхээ төсвийг гаргасан байсан бол тухайн төсөвд тань таарсан эсэх ,илүү гарсан эсэхийг шалгаж үзэх нь зүйтэй. Энэ нь таныг ямар зүйлдээр анхаарал хандуулах ёстой, ямар зүйлдээр хэт их зардал гарч байгааг хэлж өгөх болно.

4. Данс бүртгэлийнхээ аль хэсэгт хамгийн их анхаарал хандуулж, аль хэсэгт дүн шинжилгээ хийх ёстой юм бэ?

  • Харьцуулсан шинжилгээ. Мэдээж та зардалуудаа гаргаж ирсэн байгаа. Тэгвэл ямар зүйлдээр их зардал гарч байгааг харьцуулан олж болно. Мөн та орлогоо өмнөх сартайгаа харьцуулж ихэссэн, багассан эсэхийг харьцуулах ёстой. Хэрвээ ихэссэн, эсвэл багассан бол та учир шалтгааныг нь олж илрүүлэх ёстой юм.
  • Ашиг . Хэрвээ бизнесийн тань ашиг буурсан байх аваас энэ мэдээж сануулга илгээж байгаа хэрэг. Тэгвэл ашгийн бууралт зардалын өсөлтөөс болсон эсэх, орлогын буралтаас болсон эсэхийг тодруулах ёстой болно. Ингэж өөрчлөлтийн шалтгааныг олж илрүүлнэ гэдэг танд гарч ирж буй асуудалд хариу үйлдэл үзүүлэхэд тус болох юм.
  1. Бэлэн мөнгө хамгийн чухал.
    Та юуны өмнө сар болгон хэрэглэх мөнгөний хэмжээг гаргаж, тусад нь байлгах хэрэгтэй. Ямар ч төлөвлөгөөгүйгээр бэлэн мөнгийг оффис, сефиндээ байлгаж болохгүй. Хэтэрхий их мөнгийг бэлэн байлгах аваас та хэр хэмжээний мөнгө үрж байгаагаа мэдэхгүй, буюу ямар ч баримжаагүй болдог гэж болно. Тэгэхээр та тодорхой хэмжээний бэлэн мөнгийг төсөвлөөд, тухайн мөнгөө л үрэх хэрэгтэй. Ингэх аваас та мөнгөө багасаж, ихсэж байгааг мэдэж байх болно.

    Санхүүдээ хяналт тавихдаа дараах зүйлсээс та зайлсхийх ёстой.

    Хэтэрхий олон зорилго,зорилт тавих.
    Хэтэрхий олон зорилго зорилт тавих нь үйл явцын чанарыг буруулах ба үр дүн нь муу гардаг. Тэгэхээр цөөн хэдэн том зорилго тавьж ажиллах нь илүү сайн үр дүнг үзүүлнэ.

    Данс бүртгэлийг цалгардуулах
    Энэ хамгийн муу зүйл гэдгийг санаж аваарай.
    Данс бүртгэлийг байнга хөтөлж, байнга үнэлэлт өгж байх аваас таны бизнес хэзээ ч хяналтнаас гарахгүй гэдгийг танд хэлмээр байна.

Сэтгэгдэл

Хуваалцах!