Захирлуудад зориулсан байгууллагыг бүх түвшинд хянах санхүүгийн сургалт 2019 оны 03 сарын 27 нд эхэлнэ.

Нийтэлсэн 15/03/2019 2019, Мэдээ мэдээлэл

Захирлуудад зориулсан байгууллагыг бүх түвшинд хянах Монгол улсын мэргэшсэн гүйцэтгэх захирал (CCEO Mongolia) эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалт 2019 оны 03 сарын 27 нд эхэлнэ.

Сургалтын ач холбогдол:

Орчин үеийн компанийн захирал, удирдагч хүний зайлшгүй эзэмших ёстой мэдлэг, ур чадваруудад суралцаж, хэрхэн бусад нэгж, албуудтайгаа харилцах, санхүү, татварын тайлангуудаа уншиж, орлогоо нэмэгдүүлэх, зардлаа багасгах арга болон хүний нөөцийн төлөвлөлтийг  байгууллага дээрээ шууд хэрэгжүүлж болох менежментийн арга хэрэгслүүдийг эзэмшинэ.
Мөн байгууллага, хамт олон, багийг хэрхэн үр дүнтэй удирдахад суралцаж, ажлын бүтээмж, гүйцэтгэл, үр дүнг сайжруулахад хэрэглэдэг практик, арга техникүүдийг эзэмшинэ.
Компанийн захирал та хувь хүний манлайллын ур чадварын өнөөгийн түвшингээ тодорхойлж, манлайлах ур чадвараа тасралтгүй ахиулах арга хэрэгслүүдэд суралцана.

Сургалтын зорилго: ААН, байгууллагын дээд түвшний удирдлагуудыг санхүү, НББ, татвар, нийгмийн даатгал, дотоод аудит, дотоод хяналт, засаглал гэх мэт практик мэдээлэл хүргэж, мэргэшүүлэх шаардлагын хүрээнд гүйцэтгэх удирдлагуудад байгууллагыг бүх түвшинд хянахад шаарлагатай мэдлэгээр хангадах уг сургалтын зорилго оршино.

Сургалтын хэрэгцээ шаардлага: Байгууллагын удирдах ажилтнууд, гүйцэтгэх захирлууд өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргах шаарлага тулгардаг. Байгууллагыг амжилтанд хүргэхийн тулд авьяаслаг удирдлагын мэдрэмж, зөн совин байх нь өнөөгийн өрсөлдөөнт цаг үед хангалтгүй болсон тул компанийн ТУЗ, аудитын хорооны хурал гэх мэт удирдах түвшинд зөв шийдвэр гаргахын тулд байгууллагын санхүү, татвар, мөнгөн хөрөнгийн урсгал, НББ-г ойлгож мэдэх нь санхүүгийн мэдээлэлд хяналт тавих боломжийг танд олгоно.

Сургалтын хугацаа: 1 сар

Хичээллэх өдөр: 7 хоногт 2 удаа

Хичээллэх цаг: өглөө 09:30-12:30, орой 18:30-21:00 хүртэл хичээллэнэ.

Сургалтын төлбөр: 780000 төгрөг, Хямдарсан үнэ: 655000 төгрөг /16 дахь жилийн ойн хямдрал/, орон нутагт явагдах сургалтын төлбөр: 580000 төгрөг, Хямдарсан үнэ 487000 төгрөг

Сургалтын агуулга:

✔️Байгууллагын удирдлагуудыг мэргэшүүлэхийн давуу тал, мэргэшсэн эрхийн тухай
✔️Гүйцэтгэх удирдлага буюу, СЕО

✔️Гүйцэтгэх удирдлага аудитын хороо болон дотоод аудиттай хэрхэн харилцах

✔️Гүйцэтгэх удирдлага санхүү хариуцсан захиралын харилцаа холбоо, компанийн ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх гарц

✔️Компанийн стратеги төлөвлөгөөний биелэлтийг хэрхэн хангах

✔️Гүйцэтгэх удирдлага дэргэдээ дотоод хяналтын ажилтан ажиллуулахын давуу болон сул тал.

✔️Шилдэг 10 CEO бодит туршлагаас

✔️Компанийн бүтцийн тухай, хөдөлмөрийн гэрээ түүний зохицуулалт

✔️Хүний нөөцийн менежмент, хүний нөөцийг оновчтой зохион байгуулах нь

✔️Санхүүгийн тайланг унших, дүн шинжилгээ хийх, зөв соргогоор тайлбарлах

✔️Татварын тухай, тайлангуудыг гаргахад гүйцэтгэх удирдлагын анхаарах зүйлс, татварын хяналт шалгалтанд хэрхэн бэлтгэх, шийдвэр гаргалт

✔️Нийгмийн даатгалын тухай, тайлангуудыг хэрхэн зөв унших, цалин хөлс урамшууллын бодлогыг бизнестэй уялдуулах нь

✔️Зөрчлийн тухай хуулийг компанид хэрэглэх, зөрчлөөс сэргийлэх нь

✔️Орлогоо яаж өсгөх, орлогод хэрхэн зөв хяналт тавих

✔️Зардлаа бууруулах супер аргууд, хэрхэн хяналт тавих

✔️Бизнес төсөл боловсруулах

Бидэнтэй холбоо барих: 91919107, 99119107

Хаяг: ХУД, Удирдлагын академийн замын хойно, Бизконы байр, 2 давхарт

Сэтгэгдэл

Хуваалцах!