Монгол улсад МЭРГЭШСЭН ЭРХ ОЛГОХ 9 сургалтын тухай

Нийтэлсэн 22/02/2019 2019, Мэдээ мэдээлэл

Монголын дотоод аудиторуудын институт, Монголын удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын дотоод хяналтын институт, Бизкон боловсролын төвийн тасралтгүй үргэлжлэх боловсролын хүрээнд явагдаж буй Монгол улсад МЭРГЭШСЭН ЭРХ ОЛГОХ дараах сургалтуудыг явуулж байна.

МЭДЛЭГ БОЛ ХҮЧ!

  1. МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН МЭРГЭЖЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ (CPB Mongolia) эрх олгох сургалт

Сургалтын зорилго

Их, дээд сургуулиудын жилийн сургалтын төлбөр өндөр болсон энэ үед заавал удаан хугацаагаар, үр ашиг багатай онолын сургалтанд хамрагдахгүйгээр богино хугацаанд, практик амьдрал дээр тулгуурласан дадлагын сургалт явуулж, нягтлан бодогч мэргэжил олгох зайлшгүй шаардлага урган гарлаа. Энэхүү сургалтын зорилго нь тооцооны болон ерөнхий нягтлан бодогчдын өдөр тутам ажлаа хийж гүйцэтгэх явцад шаардагдах ур чадвар, мэдлэг, дадлагыг практикаар олгож, нягтлан бодогч мэргэжлээр суралцагч оюутнуудын цаг, мөнгийг хэмнэх боломж бүрдүүлэх явдал юм.

Сургалтын хугацаа: 6 сар, Даваа-Баасан гарагуудад хичээллэнэ.

2. МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН  НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН (CАТ Mongolia) эрх олгох сургалт

Сургалтын зорилго

Санхүү нягтлан бодох бүртгэлийн  онол,  практик , хуулийн мэдлэг боловсролыг богино хугацаанд шаталсан сургалтаар мэргэжлийн өндөр түвшинд эзэмшүүлэн байгууллагын удирдлагын шаардлагад нийцсэн мэдлэг боловсрол, дадлага туршлагатай Мэргэшсэн Нягтлан Бодох Бүртгэлийн Мэргэжилтэнг бэлтгэхэд оршино. Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн  нь санхүү нягтлан бодох бүртгэлийг онол практик хослуулсан шаталсан хөтөлбөрийн дагуу суралцахаас гадна мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэх хөтөлбөр, цогц сургалтаар бэлтгэгдэн төгсөх ба та бүхний үнэт цаг, хөрөнгө мөнгийг хэмнэх болно. Мөн тавигдах шаардлагын хувьд харьцангуй уян хатан байдгаараа онцлогтой юм.

Сургалтын хугацаа: 1 жил, Даваа-Баасан гарагуудад хичээллэнэ.

3. МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ (CGA Mongolia) эрх олгох сургалт

Сургалтын зорилго: Байгууллагын эзэд, захирлууд өөрийн байгууллагад ажиллаж буй тооцооны нягтлан бодогч, ахлах болон ерөнхий нягтлан бодогчдыг тухайн салбартаа  мэргэшсэн байхаас гадна бусад салбарын нягтлан бодох бүртгэлийг төвөггүй хийдэг, өрсөлдөхүйц  онцгой мэдлэг, ур чадвар, дадлага туршлагатай  байхыг шаардаж байна. Гэтэл нягтлан бодогчид зөвхөн ажиллаж буй салбарынхаа санхүү, татварын тайлангуудыг бэлтгэх чиглэлээр  туршлагажсан байдаг тул байгууллагын эзэд, захирлуудын шийдвэр гаргах мэдээллийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Иймээс энэхүү шаардлагад бүрэн нийцэхүйц мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд сургалтын зорилго оршино.

Сургалтын хэрэгцээ шаардлага:
Манай сургалтанд хамрагдсанаар та салбар бүрийн нягтлан бодох бүртгэлийн мэдлэг ,ур чадварыг цогцоор нь бүрэн эзэмшиж, бүртгэлийн салбартаа төгс, өрсөлдөхүйц мэргэшсэн болж, танд одоо байгаа мэдлэг, ур чадвар, туршлага нь ирээдүйн байгууллагын удирдлага, захирлуудын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц бус гэж бодож байгаа бол, та зөвхөн өөрийн салбарын санхүү, нягтлан бодох бүртгэлээс гадна бусад бүхий л салбарын санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар бүрэн хэмжээний ойлголттой болж цаашид өөрийн эрхлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол …

Сургалтын хугацаа: 1 сар, 7 хоногт 2 удаа хичээллэнэ.

4. МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЭРХ (CТ Mongolia) эрх олгох сургалт

Сургалтын зорилго: Компанийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-н гишүүд, Ерөнхий болон Гүйцэтгэх захирал, Газар нэгжийн удирдах ажилтнууд, санхүүч, нягтлан бодогч зэрэг бүх түвшний удирдах ажилтнууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бизнес эрхлэгч нарт татвар, түүний онцлог, салбар салбарын татварын талаар сургаж, хөгжүүлэх, мэргэшүүлэх, татварын талаар аль ч салбарт хөрвөн ажиллахад мэргэшсэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад тус сургалтын зорилго оршино.

Сургалтын хэрэгцээ шаардлага: Компани болон байгууллагыг удирдаж байгаа удирдах ажилтнууд болон хувиараа бизнес эрхлэгчид татварын хууль тогтоомж болон салбар бүрийн татварын эрсдэлийг бууруулах чиглэлээр хангалттай мэдлэг, туршлагагүй байна.

Сургалтын хугацаа: 1 сар, 7 хоногт 2 удаа хичээллэнэ.

5. МОНГОЛ УЛСЫН УДИРДЛАГЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ (CMA Mongolia) эрх олгох сургалт

Сургалтын зорилго: Өнөөдрийг хүртэл бэлтгэгдсэн нягтлан бодогчид зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааны санхүү, татварын тайлангуудыг бэлтгэх чиглэлээр ажиллаж байгаа тул байгууллагын эзэд, захирлуудад шаардлагатай байгаа мэдээллээр хангах чиг үүрэг бүхий МОНГОЛ УЛСЫН УДИРДЛАГЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ /CMA Mongolia/ нарыг бэлтгэхэд сургалтын зорилго оршино.

CMA Mongolia, CPA Mongolia ямар ялгаатай вэ? Мэргэшсэн нягтлан бодогчид нь ДЭЛХИЙД өнгөрсөн үйл ажиллагааны санхүүгийн тайлан мэдээллийг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын дагуу бэлтгэх чиглэлээр мэргэшдэг. Тиймээс байгууллагын ирээдүйг төсөвлөх, бизнес төлөвлөгөө бэлтгэх, дүн шинжилгээ хийх, стратеги шийдвэр боловсруулах, байгууллагад учирч болох эрсдэлийг тодорхойлж түүнийг хэрхэн удирдах болон эрсдэлийг бууруулах ба арилгах талаар хэрэгжүүлэх хариу арга хэмжээг тодорхойлох, байгууллагад үр дүнтэй засаглалын тогтолцоо бий болгох, байгууллагын ажилчдад ажил даалгах замаар байгууллагын ажилчдын ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, ажилчдын карьер болон ур чадварыг хэрхэн зөв удирдах, хувь хүн буюу ажилтан,байгууллагын зорилгыг хэрхэн оновчтой тодорхойлж ажил хэрэг болгон хувиргах, байгууллагын нэгж хэсгийн хурлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллүүдэд үндэслэн зөвлөгөө өгөх ажлыг төсөл хэлбэрээр хэрхэн удирдан явуулах  зэрэг удирдлагын шийдвэр гаргалтад зайлшгүй шаардлагатай мэдээллээр хангах чиглэлээр ажилладаг зөвлөгөө өгөх үндсэн үүрэг бүхий УДИРДЛАГЫН МЭРГЭШСЭН нягтлан бодогчдын бодит хэрэгцээ шаардлага зайлшгүй байна.

Сургалтын хугацаа: 1 сар, 7 хоногт 2 удаа хичээллэнэ.

6. МОНГОЛ УЛСЫН  МЭРГЭШСЭН ДОТООД ХЯНАЛТЫН АУДИТОР (CICA Mongolia) эрх олгох сургалт

Сургалтын зорилго: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4, Засгийн газрын 2011 оны 11 сарын 9-ны 311 тоот тогтоол,Төсвийн тухай хууль, “Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, болон бүртгэл санхүү эдийн засгийн Тэргүүний ажилтны Улсын гурав, дөрөв, тавдугаар зөвөлгөөнөөс гаргасан зөвлөмжид тусгагдсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад “Дотоод хяналт аудитыг ” хөгжүүлэх зорилтын хүрээнд дотоод хяналтын аудитораар ажиллах боловсон хүчнийг богино хугацааны сургалтад хамруулж, Мэргэшсэн дотоод хяналтын аудитор эрх олгох шаардлагатай байна.  Байгууллагын сайн засаглалыг бий болгох зорилтын хүрээнд засаглал доторх дотоод хяналтын бүтцийг бий болгох нь туйлын ач холбогдолтой.

Сургалтын хугацаа: 1 сар, 7 хоногт 2 удаа хичээллэнэ.

7. МОНГОЛ УЛСЫН  МЭРГЭШСЭН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ (CCFO Mongolia) эрх олгох сургалт

Сургалтын зорилго: Байгууллагын эзэд, захирлуудыг/CEO/ санхүү, нягтлан бодох бүртгэлийн стандарт болон стандарт бус мэдээллээр хангадаг, зөвлөгөө өгдөг санхүүгийн менежерүүд болон мэргэшсэн санхүү хариуцсан захирлуудын үүрэг хариуцлага өсөн нэмэгдсээр байна. Өнөөдрийг хүртэл бэлтгэгдсэн санхүүгийн менежерүүд нь зөвхөн  санхүү, татварын чиглэлээр ажиллаж байна. Тиймээс цаашид байгууллагын менежмент болон стратеги төлөвлөлттэй холбоотой шаардлагатай мэдээллээр байгууллагын удирдлагыг хангах чиг үүрэг бүхий  МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ /CCFO Mongolia/нарыг бэлтгэхэд уг сургалтын зорилго оршино.

Сургалтын хэрэгцээ шаардлага

Байгууллагын бүх түвшний ажилчдыг удирдан манлайлахын тулд баг хамт олноос гадна байгууллагын түвшинд ажиллах ур чадвар бүхий чадварлаг санхүү хариуцсан захиралтай байх нь нэн чухал шаардлагатай. Хэрвээ та санхүүгийн менежерүүдээ дунд болон урт хугацааны стратеги төлөвлөлт, байгууллага бөгөөд багийн менежменттэй холбоотой асуудлаар танд шийдвэр гаргах мэдээллийн түшиг тулгууртай болгохыг хүсвэл Танай байгууллагын санхүүгийн менежерүүд зөвхөн санхүү болон удирдлагын нягтлан бодох бүртгэл хөтөлж, тайлан гаргах чиглэлээр л таныг мэдээллийн хэрэгцээг хангаж байгаа бол

Сургалтын хугацаа: 1 сар, 7 хоногт 2 удаа хичээллэнэ.

8. МОНГОЛ УЛСЫН  МЭРГЭШСЭН ДОТООД АУДИТОР (CIA Mongolia) эрх олгох сургалт

Сургалтын зорилго: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4, Засгийн газрын 2011 оны 11 сарын 9-ны 311 тоот тогтоол, Засгийн газрын 2012 оны 11 сарын 17-ны 129 тоот тогтоол, Төсвийн тухай хууль, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” болон бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны Улсын гурав, дөрөв, тавдугаар зөвөлгөөнөөс гаргасан зөвлөмжид тусгагдсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад “Дотоод хяналт, аудитыг” хөгжүүлэх зорилтын хүрээнд дотоод хяналт, аудитораар ажиллах боловсон хүчнийг богино хугацааны сургалтад хамруулж, мэргэшсэн дотоод аудитор цол хэргэм олгох шаардлагатай. Байгууллагын сайн засаглалыг бий болгох зорилтын хүрээнд засаглал доторх дотоод хяналтын бүтцийг бий болгох нь туйлын ач холбогдолтой.

Сургалтын хэрэгцээ шаардлага

Аудитыг дотоод болон гадаад гэж 2 ангилдаг. Бид гадаад аудитын талаар багагүй мэдлэгтэй боловч аудитын амин сүнс болсон дотоод аудит, хяналтын талаар өнөөдрийг хүртэл хангалттай мэдээлэлгүй явж ирлээ. Та энэ сургалтад сууснаар байгууллагын эзэд, удирдлагын төлөө үйлчилдэг дотоод аудитор, хяналтын ажилнуудын ёс зүй, арга технологи, хараат бус, бодит байдал, дотоод аудит, хяналтын дүрэм, ажлын байрны тодорхойлолт зэрэг доорх агуулга хэсэгт тусгагдсан өргөн хүрээний мэдлэгтэй болно.

Сургалтын хугацаа: 1 сар, 7 хоногт 2 удаа хичээллэнэ.

9. МОНГОЛ УЛСЫН  МЭРГЭШСЭН ГҮЙЦЭТГЭХ  ЗАХИРАЛ (CCEO Mongolia) эрх олгох сургалт

Сургалтын зорилго

ААН, байгууллагын дээд түвшний удирдлагуудыг санхүү, НББ, татвар, нийгмийн даатгал, дотоод аудит, дотоод хяналт, засаглалаар практик мэдээлэл хүргэж, мэргэшүүлэх шаардлагын хүрээнд гүйцэтгэх удирдлагуудад байгууллагыг бүх түвшинд хянахад шаарлагатай мэдлэгээр хангахад уг сургалтын зорилго оршино.

Сургалтын хэрэгцээ шаардлага

Байгууллагын удирдах ажилтнууд, гүйцэтгэх захирлууд өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргах шаарлага тулгардаг. Байгууллагыг амжилтанд хүргэхийн тулд авьяаслаг удирдлагын мэдрэмж, зөн совин байх нь өнөөгийн өрсөлдөөнт цаг үед хангалтгүй болсон тул компанийн ТУЗ, аудитын хорооны хурал гэх мэт удирдах түвшинд зөв шийдвэр гаргахын тулд байгууллагын санхүү, татвар, мөнгөн хөрөнгийн урсгал, НББ-г ойлгож мэдэх нь санхүүгийн мэдээлэлд хяналт тавих боломжийг танд олгоно.

Сургалтын хугацаа: 1 сар, 7 хоногт 2 удаа хичээллэнэ.

 

 

 

Сэтгэгдэл

Хуваалцах!