Мөнгөн хөрөнгийн аудит, мөнгөн хөрөнгийн шалгалтад гарч болох зөрчлүүд

Нийтэлсэн 14/02/2021 Таны мэдлэгт

Санхүүгийн тайлан дахь мөнгөн хөрөнгө нь гар дээр байгаа бэлэн мөнгө болон банкны харилцах данснаас бүрдэнэ. Шинж чанарын хувьд мөнгөн хөрөнгө нь залилан болон хулгайд хамгийн өртөмтгий байдаг.

Мөнгөн хөрөнгийн шалгалтад гарч болох зөрчлүүд

•Гар дээрх бэлэн мөнгийг хугацаанд нь харилцах данс руу шилжүүлээгүй байх
•Байгууллагын дотоод стандартаар тогтоосон кассын хязгаарлалтыг мөрдөхгүй байх
•Хуурамч баримт ашиглан бэлэн мөнгө зарцуулах
•Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой ажил гүйлгээг баримтаар баталгаажуулахгүй байх
•Бэлэн мөнгөний тайланг хугацаанд нь баталгаажуулж тооллогод хамрагдуулахгүй байх
•Кассын зохион байгуулалт доголдолтой байх
•Авлага цуглуулалтыг бүртгэхгүй байх эсвэл хойшлуулах
•Борлуулалтын хөнгөлөлт буцаалтыг илүү илэрхийлэх
•Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой анхан шатны баримтуудыг дэмжих хавсралт бүрдүүлээгүй байх
•Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой анхан шатны баримтанд гарын үсэг зурах этгээдүүдийг холбогдох тушаалаар тодорхойлоогүй байх
•Баримтыг дахин ашиглах, баримтанд дүнг буруу тооцоолох

Аудитын горимууд:

•Мөнгөн хөрөнгө хариуцагчийг тодорхойлох
•Мөнгөн хөрөнгөнд гэнэтийн тооллого хийх
•Эд хариуцагчийн бүртгэлийг тодорхойлох
•Тооллого ба бүртгэлийг зэрэгцүүлэх•Мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг баталгаажуулах
•Мөнгөн орлогыг дүнгээс хөөн шалгах
•Лаппинг
•Мөнгөн орлогыг банкны тайланд хөөн шалгах
•Ерөнхий дэвтэр, тусгай дэвтэрт шилжүүлэх бичилтийг хөөн шалгах
•Зарлагын баримт болон дэмжих баримтуудыг шалгах
•Банкны үлдэгдлийг тулган баталгаажуулах
•Зарлагын гүйлгээнүүдийг мөнгөн зарлагын журнал болон ерөнхий дэвтэртшилжүүлэх бичилтийг хөөн шалгах гэх мэт

Мөнгөн хөрөнгөнд хэрэгжүүлэх хяналт:

•Мөнгө хариуцах ба бүртгэх үүрэг ажиллагааг тусгаарлах
•Гарын үсэг зурах нь зөвшөөрөгдсөн байх
•Банкны бүх дансыг бүртгэлд тусгах
•Жижиг мөнгөн сан хариуцагч нь кассын няраваас тусдаа байх
•Гэнэтийн болон төлөвлөгөөт тооллогыг тогтмол явуулах
•Банкны тохируулга хийж байх