ТТ-11 тайлангийн маягтын шинэчлэгдлээ.

Нийтэлсэн 02/04/2021 Таны мэдлэгт
Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягт ТТ-11 шинэчлэгдэж, илүү хялбар боллоо.
Үндсэн тайлан өөрчлөгдөөгүй бөгөөд хавсралт мэдээг хялбаршуулж, тайлангийн тооцооллыг зөрүүгүй хийдэг боллоо.
Тайлангийн хавсралт мэдээнд гарсан өөрчлөлтийн давуу талуудыг хүргэе.
1️⃣Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.1 -д ХХОАТ-ын тухай хуулийн 7.1.1- 7.1.7-р заалт тус бүрээр дүнгээ оруулдаг байсныг нэгтгэж гурван багана болголоо.
2️⃣ Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.2-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэний регистрийн дугаарыг хийхэд
үндсэн мэдээллийг нэгдүгээр хавсралтаас шууд татдаг боллоо.
3️⃣Өмнөх улиралын тайлангаас хавсралт мэдээгээ татах боломжтой боллоо.
4️⃣ Тайлан руу excel өргөтгөлтэй файл хуулахад тооцооллын алдаа гарах, мэдээлэл зөрөх асуудлыг шийдвэрлэлээ.
⁉️ Сар бүрийн цалин тогтмол бус байдаг ажилтны цалингийн хөнгөлөлтийг “Сард ногдох хөнгөлөлт” баганын бусад хэсгийг сонгож “Нийт хөнгөлөлт багана”-д дүнгээ гараас оруулах боломжтой.