Удирдлагын бүртгэлийн тухай ойлголт, ач холбогдол

Нийтэлсэн 06/06/2019 Таны мэдлэгт

Удирдлагын бүртгэлийн зорилго нь тухайн аж ахуй нэгж байгууллагын дотоод үйл ажиллагааг удирдах хяналт тавих түүний хүлээсэн удирдлагыг шаардлагатай мэдээлэлээр хангахад оршино. Удирдлагын бүртгэл нь аж ахуйн нэгж байгууллагын менежментийн үндсэн ажил үүргийг хэрэгжүүлэхэд мэдээлэлээр хангах үүрэгтэй бүртгэлийн биеэ даасан нэг систем юм. Удирдлагын ажил үүрэг нь аж ахуйн үйл ажиллагаанд өдөр бүр тохиолдож байдаг янз бүрийн шийдвэр тушаал гаргах, бодлого боловсруулах,ажлаар хангах, шагнал урамшуулал олгох зэрэг удирдлагын зүгээс авч хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагааны нийлбэр цогц юм. Үүнийг үндсэн 4 ажил үүрэгт хуваан авч үздэг.

  1. Төлөвлөх
  2. Зохион байгуулах
  3. Үйл ажиллагааны явцад хяналт тавих
  4. Удирдлагын шийдвэр гаргалт зэрэг болно

Эдгээр ажил үүргүүд нь тухайн байгууллагын зорилго зорилтоос хамаарч харилцан адилгүй байдаг. Иймээс байгууллага бүр өөрийн үйл ажиллагаандаа тохируулж дээрх ажил үүргийг хэрэглэдэг учраас байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зөв замаар үйл ажиллагаа явах эсэх нь тухайн байгууллагын удирдлага ажил үүргээ хэрхэн зөв, оновчтой явуулж байгаагаас шалтгаална. Ийм учир удирдлагын бүртгэл нь аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. Удирдлагын бүртгэлийн хэрэглээ ач холбогдол даяаршин буй энэ дэлхий ертөнцөд улам бүр өссөөр байгаа нь менежментийн үйл ажиллагааны ахиц дэвшлийг харуулах, өөрчлөлтийг бий болгох үйл ажиллагаатай уялдан улам нарийн боловсронгуй болсоор байна.

Удирдлагын үйл ажиллагаа: Өмнөө тавьсан зорилго, зорилтуддаахүрэхийн тулд удирдлагын шийдвэр гаргах, төлөвлөх, зохион байгуулах,хянах гэсэн ажил үүргүүдийг хэрхэн хэрэглэх болон гүйцэтгэх явцыг удирдлагын үйл ажиллагаа гэж ойлгож болно.

Төлөвлөлт гэдэг нь тасралтгүй өөрчлөгдөж байгаа эдийн засгийн нөхцөлд ААН байгууллагын зорилго, зорилт түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон боловсруулж гаргасан удирдлагын мөрийн хөтөлбөр юм. Төлөвлөгөө нь урт болон богино хугацааны төлөвлөгөөг хамрахаас гадна тэдгээрийг холбосон дунд хугацааны төлөвлөгөөнөөс бүрдэнэ. Үр ашигтай төлөвлөлтийг цуглуулсан баримт мэдээнд хийсэн шинжилгээнд үндэслэн зохионо. Ийм дүн шинжилгээ нь оновчтой шийдвэр гаргах үүднээс зэрэгцүүлэн бодох, төсөөлөх, таамаглал боловсруулах, ирээдүйгээ урьдчилан харах бололцоог олгоно. Төлөвлөгөөг үр дүнтэй зохиохын тулд түүнд техник, технологи, үйлдвэрлэл, маркетинг, судалгаа шинжилгээ, санхүү бүртгэлийн үйл ажиллагааг хамруулж, тэдгээрийн үүргийг зохицуулах шаардлагатай. Төлөвлөгөө бол зөвхөн нэг байгууллагын төдийгүй хараат бус бусад харилцан холбоотой байгууллага, хүмүүсийн эрх ашиг, сонирхлыг багтаасан баримт бичиг юм. Төлөвлөгөө компанийн зорилгыг тодорхойлж, түүнтэй нягт уялдаатай зохиогдох ёстой. Зорилго гэдэг нь төлөвлөгөөний хэмжиж болохуйц эцсийн үр дүн юм.

Зохион байгуулалт гэдэг нь батлагдсан төсвийг илүү үр дүнтэй зарцуулж, байгууллагын хүний болон бусад нөөцийг илүү сайн ашиглах ажлын хүрээг тогтоохыг хэлнэ. Зохион байгуулалт нь нэгдүгээрт ААН байгууллагын янз бүрийн үүрэг зорилготой олон нэгжүүдийг сайтар зохицуулсан зохион байгуулалтын бүтцэд оруулах, хоёрдугаарт тэнд ажиллаж байгаа тодорхой хувь хүнд эрх мэдэл, хариуцлага ноогдуулах үйл ажиллагаагаар хэрэгжинэ.

Зохион байгуулалтын бүтэц: нь төвлөрсөн болон төвлөрсөн бус хэлбэртэй байна. Төвлөрсөн зохион байгуулалтын бүтэц нь удирдлагын бүх шийдвэрийг гүйцэтгэх удирдлагын түвшинд төвлөрүүлэн гаргаж, дунд шатны болон үйл ажиллагааны удирдлага нь зөвхөн тэдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг зохион байгуулалтын бүтэц юм.

Төвлөрсөн бус зохион байгуулалтын бүтэц нь удирдлагын гурван шатны менежерүүд өөрийн хариуцлагын мужид хамаарах шийдвэрээ гаргаж, асуудлаа шийдвэрлэдэг тийм зохион байгуулалтын бүтэц юм.

Зохион байгуулалтын бүтэц нь шагаман болон ажил үүргийн гэсэн хоёр хэлбэртэй. Шугаман зохион байгуулалтын бүтэц нь байгууллагын үндсэн зорилгыг дээрээсээ доош чиглэсэн нэг холбоогоор бүх нэгжээ удирдан зохион байгуулах хэлбэртэй байна. Ажил үүргийн зохион байгуулалтын бүтэц нь ажил үүрэг хариуцсан дэд захирлууд юм уу менежерүүд өөрийн хариуцлагын хүрээнд хамрагдах ажлаа бүх нэгжүүдэд зохион байгуулах сүлжилдсэн зохион байгуулалтын бүтэц юм.

Эрх мэдэл, хариуцлагыг ногдуулах нь Хариуцлага гэдэг нь өөрийн үйл ажиллагааны үр дүнгээ дээд шатны удирдлагынхаа өмнө тайлагнах, байгууллагын үйл ажиллагаа болон шийдвэрт зөвшөөрөгдсөн эрх мэдлийнхээ дагуу оролцох, өөрийн болон бусдын өмнө хариуцсан үүрэг хариуцлагыг хүлээх явдал юм.

Эрх мэдэл гэдэг нь үйл ажиллагаагаа гүйцэтгэх, эс гүйцэтгэхэд бусдад шууд нөлөөлөх хүч юм. Хариуцлага буюу үүрэг нь эрх мэдэлтэй нягт холбоотой. Удирдлага бусд хүмүүсээс тодорхой ажил гүйцэтгэхийг шаардах эрх бүхий этгээд юм. Ажил гүйцэтгэхээр үүрэг авмагц хүмүүс хариуцлагыг өөртөө хүлээнэ. Ийнхүү өөрийн удирдлагад байгаа хүмүүсийн ажлын гүйцэтгэлийг удирдлага нь хариуцна. Үр дүнд хүргэх өөр нэгэн хариуцлага нь өөрийн дээд шатны удирдлагад ажлынхаа үр дүнг мэдээлэх буюу саналаа тайлагнах явдал юм. Тайлагнах үйл явц нь тавьсан зорилтод хүрэх тоо хэмжээ, чанар, цаг хугацаа, өртгийн дүн зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлон харуулах бололцоог олгодог учраас чухал ач холбогдолтой.

Хяналт гэдэг нь төлөвлөгдсөн ажил хэр зэрэг хэрэгжиж байгааг тодорхойлох үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл батлагдсан төлөвлөгөөг гүйцэтгэлийн тайлантай зэрэгцүүлэх замаар хэлбэлзлийг нь тодорхойлж, түүний шалтгааныг нь илрүүлэн үнэлэлт дүгнэлт өгөх, засч залруулах зохистой шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх замаар тавьсан зорилгодоо хүрэхээр удирдлагаас хэрэгжүүлж байгаа системтэй хүчин чармайлтыг хяналт гэнэ. Хяналтын үйл ажиллагаа нь тасралтгүй хийгдэхээсээ илүү тодорхой хугацаагаар хийгдэнэ.

Шийдвэр гагана гэдэг нь олон боломжийн дундаас хамгийн оновчтойг нь сонгон авч хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Гэхдээ шийдвэр гаргана гэдэг нь зөвхөн нэг менежерийн бие даан гүйцэтгэх ажиллагаа биш, аль эрт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм уу төлөвлөгдсөн үйл ажиллагааны нэг хэсэг байдаг.

Бүх шийдвэр мэдээлэл дээр үндэслэгддэг учраас гаргасан шийдвэрийн чанар нь холбогдох менежерийн олж авсан нягтлан бодох бүртгэлийн болон бусад мэдээллийн чанараас шалтгаална. Буруу мэдээлэл муу шийдвэр гаргахад хүргэдэг учраас шийдвэр гаргахад хүрэлцээтэй бодитой бүх мэдээллийг олж авч асуудлыг олон хувилбараар боловсруулан сонголт хийж, эцсийн шийдвэрээ оновчтой гаргах нь чухал ач холбогдолтой.

Удирдлагын ажил үүргийн үе шатуудыг нэгтгэн авч үзвэл

Төлөвлөгөөг хэргжүүлэх /Зохион байгуулах/
 Төлөвлөгөө гүйцэтгэл хоёрын зөрүүг үнэлэх /хяналт/

Удирдлага дахь мэдээлэлийн хэрэгцээ: Мэдээлэл ба удирдлагын үйл ажиллагаа явуулахад ашиглах чухал түнш юм. Байгууллагын удирдлага хэрэгцээт мэдээлэлээ олж авахын тулд ЭЗ-чид маркетингийн инженерүүд нягтлан бодогчид гэх мэт бусад бүх мэргэжилтнүүдээ түшиглэн мэдээлэлийг бэлтгэн хангах бөгөөд тэдгээрт зохион байгуулах үйл ажиллагаа бүхий янз бүрийн үе шатанд уг мэдээлэлийг ашиглан зөвөлгөө өгч ажилладаг.

Жишээ нь: үйлдвэрлэл үйлчилгээнд үйлдвэрийн эдийн засгийн мэдээлэлийг боловсруулан хэрэгцээт мэдээлэлээр хангана. Харин маркетингийн мэргэжилтэнүүд бүтээгдэхүүн үйлчилгээг үр ашигтай урамшуулах болон хувиарлахтай холбогдсон мэдээлээр хангах НББ- ийн мэдээлэл нь төсвийг өдөр бүрийн НББ ийн авч дэлгэрэнгүй мэдээлэлээр бүртгэнэ.

Удирдлагын бүртгэл санхүү бүртгэл хоёрын адил болон ялгаатай талууд: НББ-ийг хоёр ангилна

– Санхүү бүртгэл

– Удирдлагын бүртгэл

НББ-ийн онол арга зүйн хувьд дотроо өөр өөрийн онцлогтой 2 үндсэн төрөлд хуваагддаг бөгөөд эдгээрийг санхүүгийн бүртгэл удирдлөгын бүртгэл гэж ангилдаг.

Санхүүгийн бүртгэл удирдлагын бүртгэл 2 дараах ялгаатай талуудтай

1.Хэрэглэгчдээрээ

  1. Санхүүгийн бүртгэл нь НББ-ийн зарчимууд дээр тулгуурладаг
  2. Санхүүгийн бүртгэл нь хууль зүйн дагуу хэрэглэгддэг
  3. Санхүүгийн бүртгэл мөнгөөр хэмжигддэг бол удирдлагын бүртгэл мөнгөн ба мөнгөн бусаар илэрхийлэгддэг.

5 Санхүүгийн бүртгэл өнгөрсөн үйл явцыг бүртгэдэг бол удирлагын бүртгэл ирээдүй рүү гол төлөв чиглэгдсэн байна.

  1. ШУ-ны мэдээлэл хэрэглэх байдлаар:
  2. Цаг хугацаагаараа

8 Аж ахуйн нэгжийн бүтцэд хамрах хүрээгээрээ

Адил талууд:

  1. Хоёулаа НББ ийн хөтлөлтөөр гарч ирдэг.
  2. Хариуцлагын тогтолцоон дээр бий болдог.

Ямар нэг зардлын хариуцлагын зохион байгуулалт дээр ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрөөр бүрдэн бий болдог. Энэ утгаар нь авч үзвэл удирдлагын бүртгэл нь дотоод мэдээлэл хэрэглэгчдийг мэдээлэлээр хангадаг бол Санхүүгийн бүртгэл мөн адил хэрэглэгчдийг мэдээлэлээр хангадаг.

Сэтгэгдэл

Хуваалцах!