Шинэ нягтлан бодогч нарын өмнөх нягтлангаасаа хүлээж авах бичиг баримтуудын жагсаалт

Нийтэлсэн 04/11/2019 Таны мэдлэгт

Дөнгөж сургуулиа төгсөж байгаа шинэ ня-бо нартаа туршлага болох үүднээс энэхүү зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
Үүнд:
Компанийн ерөнхий танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, ажилчдын тоо, компанийн төрөл /ХХК, ТБ, ТББ, ББСБ, ХЗХ/
Дансны мэдээлэл, аль банкинд ямар ямар данстай болох, нэвтрэх нууц дугаар, дансаарх ажил гүйлгээ нягтлангаар дамжих эсэхийг лавлах
Байгууллагын санхүү, татвар, нийгмийн даатгалын нэвтрэх нууц дугаар
Тоон гарын үсэг
Байгууллага аль дүүрэгт хамаарагддаг, байршлыг нь заалгах, хариуцсан байцаагчаа мэдэх
Өмнөх онуудын бүх тайланг цаасаар болон, файлаар хүлээж авах
Ингэхдээ сүүлийн оны татварын өрүүд цахим болон цаас 2 таарч байгаа эсэхийг шалгах
Үндсэн хөрөнгүүдээ тоолж авах, кодлох, үнэлэх, 2 төрлөөр буюу цаасаар, файлаар хадгалах
Ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрүүдийг хүлээж авах
Ингэхдээ бүх ажилчдын дэвтэр бөглөгдсөн, баталгаажсан, ард нь тушаал бичигдсэн гэх зэргийг шалгах
Өмнөх онууд болон, энэ оны гэрээ хэлэлцээрүүдийг хүлээж авах
Урьдчилж төлсөн зардал, Урьдчилж орсон орлогууд, АВЛАГА, ӨГЛӨГ байгаа эсэхийг лавлах байгаа бол тохиргоо бичилтүүддээ анхаарах

via: BIZCON

Сэтгэгдэл

Хуваалцах!